Skip to content

test

- Гадаадад зорчиход анхаарах зүйлс        - Монголын иргэд хилийн чанадад зорчих визийн нөхцөл        - Visa application form
Монголын хөгжмийн соёл PDF Print E-mail
Written by Administrator   
Wednesday, 07 April 2010 02:05
There are no translations available.

Иргэний хөгжмийн зэмсгийн зэрэгцээ сүм хийдийн хөгжмийн зэмсгийн тусгай төрөл зүйл олон тоогоор уламжлагдсаар иржээ.
Хөгжмийн зэмсгийн нэлээд төрөл зүйл нь жинхэнэ монголын гаралтайн зэрэгцээ хөрш зэргэлдээх орнуудад тархсан хөгжмийн зэмсэг ч тодорхой байр эзэлнэ. Иргэний хөгжмийн зэмсгийн зэрэгцээ сүм хийдийн хөгжмийн зэмсгийн тусгай төрөл зүйл олон тоогоор уламжлагдсаар иржээ.
Эхний чавхдаст гурван хөгжмийн нэг нь монгол морин хуурийн төрлүүд юм. Өвөг морин хуурийн жишээнд Ойрад монголчуудад ихэд дэлгэрсэн икэл, бас буриадуудын дунд уламжлагдан ирсэн суух хуурыг оруулж болно.

Мөн Хятад, Солонгос, Япон зэрэг орнуудад өргөн тархсан хуучир, бийваа, бийвлэг, шанз (шудрага) зэрэг чавхдаст хөгжмийн зэмсгүүд байна. Чавхдаст хөгжмийн зэмсгийн өөр нэгэн төрөл хэвтээ ятга, ёочин зэргийг дурьдаж болно.
Эдгээр нь Монголд буй хөгжмийн зэмсгийн нэлээд нь шашны хурал ном, ялангуяа шашны том жижиг ёслол, зан үйл, цам бүжгийн үед тоглодог байсан хөгжмийн зэмсгүүд болно.
Тухайлбал, заавал хосолж үлээдэг цордон бүрээ, дамар, хэнгэрэг, мөн бялар (бишгүүр) зэргийг нэрлэж болно. Эдгээр нь үлээвэр, цохивор хөгжмийн зэмсгийн төрлүүд юм.
Үлээвэр хөгжмийн бусад төрлүүдээс гэвэл урт богино лимбэ, бас ойрад-баруун монголд ихэд тархсан цуур (цоор)-ыг нэрлэж болно.
Энд хамгийн сонирхолтой хөгжмийн зэмсэг нь монголд эрт үеэс уламжилж ирсэн, монгол гарлын өвөрмөц дуу аялгуутай иргэний хөгжмийн зэмсэг болох цуур юм.

Цуур нь гурван нүхтэй, шүд, уруулийн оролцоотойгоор дуугардаг, модыг хоёр тал гуурслан ухаад хооронд нь утсаар ороож гадуур нь хонины улаан хоолой, эсвэл өлөн гэдэс углаж хатааж хийдэг байна. Цуур (цоор)-ын татлага гэж 30 гаруй аялгуу байдаг хэмээн судлаачид тэмдэглэсэн байна.
Хөгжмийн зэмсгийн дараагийн төрөл зүйлд дуударам, том жижиг цан, сэлнэн, дэншиг, гандан, дун зэрэг цохивор, үлээвэр хөгжмийн зэмсгүүд хамаарна.
Эдгээр нь голдуу сүм хийдийн газраа шашны янз бүрийн ёслол, зан үйлийн үед тоглодог зэмсгүүд болой.
Иргэний болон сүм хййдийн хөгжмийн зэмсгүүд нь эдүгээ монголын үндэсний найрал хөгжимд (оркестрт) өргөн ашиглагдах болсон.

Last Updated on Wednesday, 07 April 2010 02:11
 

Links